Тухай
Хөтөч болон Дагуулагч хөтчийн тухайд
6-р зүйл. Хөтөч болон Дагуулагч хөтөч хэмээгдэгч хэн болохын тухайд.
- Хүн буюу Бид?... номын талаархи үндсэн ойлголт, агуулга, дотоод суртахууны тухай мэдлэг, үлгэр хэлэмж, нөлөө хаялга, ухамсарт хүрэх холбоос болоод түүнийг нь мөрлөн хүмүүний дотоод сэрэхүйг өдөөх арга зэргийг танин мэдсэн, далд нөлөөллийн аргуудыг хэрэглэх үл хэрэглэх зөвшөөрлийн тухай ойлголтыг бүрэн ухамсарлаж ойлгосон хандагчийг сонгон Дагуулагч хөтөч-өөр томилон ажиллуулна. Томилох эрх нь зөвхөн Тэргүүн хөтчид хадгалагдана.
- Сэрэнги хүмүүн гэх ойлголтын гол тусагдахуун болсон Дагуулагч хөтөч хүн өөрийн удмын буурлуудын нөлөө дэмийн хүчээр дотоод Язгуур-аа сэрээн мэдээллийн өөр эх сурвалжтай холбогдсон, хүмүүний амьдралын утга учрыг тодорхой хэмжээгээр ухаарсан, далдын нөлөөллүүдийг нь мэдэрч төлөвшсөнөөр Оршихуйн хуулийг мөрлөн амьдрах чиг шугмыг өөртөө хэвшүүлсэн хүмүүн байхаас гадна энэ хэв маягаа бусдад үлгэрлэн сурталдах, олон нийтийг сэрэнги үзэл санаа руу уриалан чиглүүлэх, улмаар түүчээлэн дагуулах үндсэн субъект гэдгээ бүрэн ухамсарласан хүмүүн байна.
- Хүн буюу Бид номын бүлхэмийн Дагуулагч хөтөч хүн уг бүлхэмийн гол төлөөлөгч, удирдагчдын нэгэн гэдгээрээ бахархадаг, итгэл үнэмшилдээ бат итгэлтэй, энгийн хандагчдын хувьд үлгэр авахуйц жишиг хүн буюу Сэрэнги хүмүүн нэрийг нандигнан хадгалагч байхаас гадна өөрийн болоод Буурлуудын нэр төрийг өндөрт өргөсөн ёс зүйт хүмүүн байна.
- Дагуулагч хөтөч- ийн алба залгуулж байгаа Хандагч нь өөрийн ураг удмын бус номын бүлхэмийг удирдаж буй эх голомтоос томилогдсон тусгай эрх бүхий Хөтөч буурал-ын дэм нөлөөгөөр бусад хандагчдын дотоод хамаарлын бүс рүү нэвтрэн ажиллаж байгаа, гэдгээ бүрнээ ухамсарласан байх ёстой.
- Арга болон билэг-талын ухаан хийгээд ухамсарт сэтгэхүйн аль алинаар нь сэтгэж чаддаг хосломол оюунт хүмүүсийн жишиг хэсэг нь номын бүлхэмийн Дагуулагч хөтчүүд байна.
- Туулсан туулал туршлага болон хувь өгөгдөл боловсролыг хэр давсан, буурлуудынхаа нөлөө хэлэмж сургааль хүмүүжлийг өөртөө хэрхэн мөрдөж буй байдал болон Оршихуйн хуулийн загварчилгаа болох хайр нигүүсэл, хүнлэг сэтгэлийнх нь өсөлт тэнцлийг нь үндэслэн дагуулагч хөтчүүдийг Хөтөч дэс рүү дэвшүүлэх боломжтой. Энэ эрх бүх дагуулагч хөтчүүдэд нээлттэй хадгалагдана.
- Дагуулагч хөтчөөс Хөтөч дэс рүү дэвших алхам нь бүлхэмийн дотоод журамд зааснаар болон Тэргүүн хөтчийн саналаар үл шийдэгдэх асуудал бөгөөд дэс ахих эцсийн шийдвэрийг Үүтгэлийн эх голомт гаргана.