Тухай
Хандагчийн тухайд
3-р зүйл. Хүн буюу Бид номын Хандагч хэмээгдэгч хэн болохын тухайд.
- Хүн буюу Бид номыг 2 болон түүнээс дээш удаа, Хүн буюу Бид-2 номыг 1 удаа, явцын дунд Хүн буюу Бид-3 номыг 1-ээс дээш удаа заавал уншсан байхаас гадна эдгээр номын ил далд утга ухааны хэм хэлэмжийг тодорхой хэмжээгээр дотроосоо мэдэрсэн, өөрийн үзэл бодол сэтгэл зүрхээрээ номын агуулгыг даган дэмжсэн, улмаар өөрийгөө бэлдэн шийдвэр гаргаж уг номын Хандагчдын бүлхэмд сайн дураараа нэгдсэн хүмүүнийг Хандагч гэнэ.
- Хандагч болохын тулд тус бүлхэмийн Тэргүүн хөтөч-тэй урьдчилан цаг тохирч тусгайлан тогтсон цэг дээр өөрийн удмын буурлуудтайгаа холбогдох үйл хийлгүүлсэн байх шаардлагатай.
- Эелгээ хэмээн нэрлэгдэх уг үйлийг бие даан хийж чаддаг болсон, тус үйлээр дамнуулан өөрийн ураг удмын буурлуудтайгаа холбогдож чаддаг болсон, мөн уг үйлийн цаад амин чанарыг ухварлан ойлгож амьдралдаа хэвшүүлж яваа хүмүүнийг хандагч гэнэ.
- Цаг хийгээд Цэг хэмээх ойлголтыг мөрдлөг болгон эелж эхэлсэн үеэс эхлэн тухайн хүн албан ёсны хандагч болох бөгөөд энэ үйлийн эцсийн зорилго нь Сэрэнги хүн болох тухай ухагдахууныг өөртөө шингээсэн байна.
- Хүн буюу Бид номын хандагчдын бүлхэм-д өөрийн хүслээр нэгдсэн, арвантын бүтцийн аль нэг хэсэгт багтсан, бүлхэмийн дотоод журам болоод үйл ажиллагааны үндсэн чиг шугамыг хүлээн зөвшөөрсөн, Сэрэнги хүмүүний ухамсарт ёс зүй болон хэм хэмжээг мөрдлөг болгон зөв цэгцтэй амьдрахыг хичээн буй бүлхэмийн гишүүдийг Хандагчид гэнэ.
- Арвантын зарчим- д суурилсан бүтэц зохион байгуулалтад номын бүлхэмийн нийт хандагчид нэгдсэн байна. Хамгийн бага нэгж нь Аравт. Цаашлаад Зуут, Мянгат... гэхчлэн 10 ын зэрэгтэд үржигдэх тоогоор томрон үргэлжилнэ.